Амь насны даатгал

 

Нэг эсвэл хоёр удаа нэвтрэх нэгдсэн виз мэдүүлэгчид нь Гишүүн орны нутаг дэвсгэр дээр байх хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас учирч болох яаралтай эмнэлгийн тусламж, амь насаа алдах зэрэг эрсдэлүүд бөгөөд нутаг оронд нь зөөн тээвэрлэх зардлыг хариуцах хүчинтэй бөгөөд шаардлага хангасан амь насны даатгалтай байх ёстой.

Хоёроос дээш удаа нэвтрэх (олон удаагийн) виз мэдүүлэгчид нь эхний удаагийн зорчих аялалд шаардлага хангасан, хүчинтэй амь насны даатгалтай байна.

Тэдгээр виз мэдүүлэгчид нь мөн дараагийн аяллуудад амь насны даатгалтай байх тухай заасан визийн өргөдлийн маягтын мэдүүлэгт гарын үсэг зурна.

Даатгал нь тухайн зорчигчийн Гишүүн орны нутаг дэвсгэр дээр байх хугацаанд, цаашлан аяллын болон дамжин өнгөрөх бүхий л хугацаанд хүчинтэй байна. Даатгалын гэрээгээр хариуцах эрсдэлийн дүн нь дор хаяж 30 000 Евро байна. Даатгал нь тухайн нутаг дэвсгэр байхаар төлөвлөсөн хугацаанаас 15 хоногоор илүү хугацаанд хүчинтэй байх шаардлагатай.

 

Монголын даатгалын компаниудын бүрэн бус жагсаалт (цагаан толгойн дарааллаар):

АРД даатгал

БОДЬ даатгал

МАНДАЛ даатгал

МИГ даатгал

МОНГОЛ даатгал

МОНРЕ даатгал

НОМИН даатгал

ПРАКТИКАЛ даатгал

СОЁМБО даатгал

ТЭНГЭР даатгал

ХААН даатгал