Эрхэм хүндэт виз мэдүүлэгчийн анхааралд:
Улаанбаатар хот дахь Унгар Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс виз мэдүүлгийн төв (VFS Global)-тэй хамтран ажиллах болсонтой холбогдуулан мэдэгдэл гаргах нь:
Та бүхэн цаашид 90 хоногоос дээш буюу урт хугацаагаар оршин суух эрхийн буюу D төрлийн (Ажил эрхлэлт, Гэр бүл нэгтгэх г.м) визийг зөвхөн VFS Global виз мэдүүлгийн төвд хандан мэдүүлэх болсныг анхаарна уу!
Виз мэдүүлгийн төв (VFS Global) нь 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос эхлэн дараах үйлчилгээг үзүүлнэ:
Ø Унгар Улсад урт хугацаагаар оршин суух эрхийн D төрлийн визийн мэдүүлгийн зөвлөгөө өгөх,
Ø Унгар Улсад урт хугацаагаар оршин суух эрхийн D төрлийн визийн мэдүүлгийн цагийг https://visa.vfsglobal.com/mng/en/hun цахим хуудсаар авах,
Ø Унгар Улсад урт хугацаагаар оршин суух эрхийн D төрлийн визийн мэдүүлэг өгнө.
Виз мэдүүлгийн төв (VFS Global)-тэй холбогдох:
Цахим хуудас: www.vfsglobal.com
Холбогдох утасны дугаар: +976-70100152
И-мэйл: info.humn@vfshelpline.com
Жич: Шаардлагатай тохиолдолд тус байгууллага нь манай ЭСЯ-тай холбоо тогтоохыг зөвлөнө.