Шенгений улсад зорчих аяллын богино хугацааны С төрлийн визний (дээд тал нь 90 хоног) мэдүүлгийн болон /гарын үсгийн баталгаажуулалт, консулын орчуулга, унгар иргэдийн бичиг баримтын асуудал гэх мэт/-ийн үйлчилгээний цагийг доорх байдлаар авна:
- Таны авсан цаг дээр зөвхөн нэг төрлийн сонгосон үйлчилгээг үзүүлнэ. Хэрэв өөр төрлийн үйлчилгээ авахыг хүсвэл тухай бүрд нь шинээр цаг авах ёстойг анхаарна уу.
- Маягтийг үнэн зөв бөглөн цаг авах хүсэлтээ илгээнэ.
- Виз мэдүүлэхээр ирэхдээ цахим шуудангаар хүлээн авсан цаг баталгаажуулалтын имэйлийг хэвлэн авчрах буюу гар утсан дээрээ үзүүлж болно.
Цаг авах цахим систем: https://konzinfoidopont.mfa.gov.hu/
J.Sambuu street 32., BLUEMON Center 6F.
E-mail: visa.uln@mfa.gov.hu
Tel.: +976 77005600
Виз мэдүүлгийн цагийг захиалахдаа өөрийнхөө албан ёсны бичиг баримт /Иргэний үнэмлэх, гадаад паспорт/ дээрх овог нэрээ бүтнээр нь, алдаагүй бичих хэрэгтэй. Мөн бид тантай эргэн холбогдох мэдээлэл (и-мэйл хаяг, утасны дугаар)-ийг үнэн зөв оруулна уу. Мэдээлэл бүрэн биш эсвэл зөрүүтэй тохиолдолд визний мэдүүлгийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Англи хэл дээрх мэдээллийн менежментийн мэдээлэл: https://konzinfo.mfa.gov.hu/en/data-protection