Давж заалдах тухай
/С виз/
Визний хариу татгалзсан шийдвэрээс хойш хуанлийн 8 өдрийн дотор консулын албанд давж заалдах өргөдлийг мэдүүлэх боломжтой. Визийг устгасан болон хүчингүй болгосон шийдвэрийн дараах хуанлийн 3 хоногийн дотор консулын албанд давж заалдах өргөдлийг мэдүүлэх боломжтой.
Давж заалдах өргөдлийг гараар бичсэн байх бөгөөд өргөдөл мэдүүлэгч, эсвэл итгэмжлэгдсэн этгээд гарын үсэг зурсан байна. Давж заалдах өргөдлийг тухайн мэдүүлэгч, эсвэл хууль ёсны итгэмжлэгдсэн хүн нь мэдүүлэх эрхтэй. Өргөдлийг унгар, эсвэл ЕХ-ны аль нэг албан ёсны хэл дээр мэдүүлнэ. Бусад хэл дээр өргөдөл мэдүүлж буй тохиолдолд унгар хэлний баталгаат орчуулга эсвэл ерөнхий орчуулгын хамт хавсарган өгнө.
Өргөдөл мэдүүлэх нэг нөхцөл нь өргөдөл мэдүүлсэн даруйд давж заалдахад шаардлагатай хураамжийг консулын албаны нэр дээр төлсөн байна. Давж заалдах хураамж нь 30 Евро байх бөгөөд тус хураамжийг анхны шатанд үнэ төлбөргүй виз мэдүүлсэн этгээд ч мөн төлнө. Энэхүү хураамжийн хэмжээг багасгах, эсвэл тус хураамжаас чөлөөлөгдөх боломжгүй.
Давж заалдах өргөдлийг холбогдох улсын Гадаад Хэргийн Сайд шийдвэрлэнэ.
Давж заалдах өргөдлийг шийдвэрлэх хугацаа нь өргөдөл мэдүүлсэн цагаас эхлэн хуанлийн 15 өдрийн дотор байх бөгөөд энэ хугацааг ямар ч тохиолдолд богиносгох боломжгүй. Тус хугацааг хурдасгахыг хүссэн өргөдөл, хүсэлт мөн мэдүүлэх боломжгүй.
Давж заалдах явцад давж заалдагч этгээд болон итгэмжлэгдсэн хүн нь виз мэдүүлэхэд шаардлагатай шинэ бичиг баримтуудыг бүрдүүлж өгч болно. Давж заалдах явцад хоёрдогч шатны эрх бүхий байгууллага нь нэмэлт материал авахыг асуух эрхтэй бөгөөд виз мэдүүлэгч (ялангуяа эхний шатанд ярилцлага өгөөгүй виз мэдүүлэгч нь) шаардлагатай тохиолдолд ярилцлага өгнө.
Давж заалдах өргөдлийг татгалзсан тохиолдолд шүүхийн хяналт руу шилжүүлэх боломжтой. Давж заалдах өргөдлийг татгалзсан шийдвэр гарсан цагаас хойш 3 хоногийн дотор анхан шатны эрх бүхий байгууллагад (төлөөлөгчийн газарт) уг татгалзсан шийдвэрийг шүүхээр шалгуулах өргөдлийг мэдүүлж болно. Мөн шуудангаар дамжуулан илгээх боломжтой. Эрх бүхий байгууллага нь өргөдлийг уг мэдүүлэгчийн бусад бичиг баримтуудын хамтаар тэр даруй шүүхэд илгээнэ.
Шүүх нь тухайн өргөдлийг хүлээн авсан цагаас хойш 8 өдрийн дотор шийдвэрийг гаргах бөгөөд үүнээс цааш ямар нэг хууль эрхзүйн арга хэмжээ авах боломжгүй.
Татгалзсан шийдвэрийг хянуулах өргөдлийг зөвхөн тухайн шийдвэр нь хууль зөрчсөн хэмээх үндэслэлээр мэдүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл хувийн шалтгаанаас улбаалсан шүүхийн хяналт тавих өргөдлийг мэдүүлэх боломжгүй. Хууль бус хэмээх үндэслэл дор санхүүгийн бүхий л нөхцөлийг харгалзах, дотоод үйл ажиллагааны дүрэм зөрчсөн, холбогдох дүрмийг сахиагүй болон буруу тайлбар өгсөн зэрэг орно. Зөвхөн давж заалдах эрхээ эдэлсэн виз мэдүүлэгч нь шүүхийн хяналт руу шилжүүлэх өргөдлийг мэдүүлэх боломжтой.
Шүүхийн хяналт руу шилжүүлэх өргөдлийг мэдүүлэх явцад виз мэдүүлэгч нь ямар нэг хураамж төлөхгүй. Нийслэлийн засаг захиргааны болон Хөдөлмөрийн шүүхийн (холбогдох онцгой эрх бүхий шүүхийн байгууллага) шүүх хуралдааны явцад гаргасан шийдвэрт хууль эрхзүйн зардал болон холбогдох төлбөрийг тусгасан байна.
Шүүхийн байгууллага нь хууль бус шийдвэр гаргасан тус захиргааны шийдвэрийг хүчингүйд тооцож шаардлагатай тохиолдолд захиргааны байгууллагыг шинэ үйл ажиллагаанд томилно. Татгалзсан шийдвэр гарсны дараа визний хураамжийг төлөн дахин виз мэдүүлэх боломжтой.