УРТ ХУГАЦААГААР ОРШИН СУУХ ТУХАЙ

90 хоногоос дээш хугацаагаар оршин суух тухай зохицуулах хууль тогтоомж нь олон улсын хүрээг хамарсан учир Шенгений гишүүн орнуудын дунд нэгдсэн практик байдаггүй. Унгар Улс руу урт хугацаанд зорчих хүсэлтэй гадаадын оршин суух үнэмлэх олгох мэдүүлгийг Унгар Улсын холбогдох төлөөлөгчийн газар мэдүүлж болно. Түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд виз мэдүүлэгчид урт хугацаагаар оршин суух виз (D) олгогдоно. Тус визээр Унгар Улсын оршин суух үнэмлэхийг хүлээн авах зорилгоор тус улс руу зорчино.

Шенгений Гэрээнд, мөн Шенгений хил хяналтын тухай дүрмийн урт хугацаагаар оршин суух эрх бүхий виз эзэмшигч иргэний зорчих хөдөлгөөний өөрчлөлтийн тухай 265/2010/EU тогтоолын дагуу аль нэг Шенгений орноос олгосон урт хугацаагаар оршин суух эрх бүхий (D) виз эзэмшигч гуравдагч орны иргэн нь аль ч 6 сарын хугацаанд хамгийн ихдээ 3 сарын хугацаанд оршин суух үнэмлэхтэй адил нөхцөлийн дагуу бусад гишүүн орнууд руу зорчих эрхтэй.

Европын Эдийн засгийн бүсийн / Швейцарийн иргэний визтэй, чөлөөтэй зорчих эрхтэй гэр бүлийн гишүүн нь 90 хоногоос илүү хугацаагаар зорчих тохиолдолд C ангиллын визээр мөн нэвтрэх эрхтэй. Нэвтэрсэн өдрөөс хойш хамгийн ихдээ 93 дахь өдрөө Унгар Улсын Цагаачлал, Иргэний Харьяаллын албаны (BÁH) холбогдох орон нутгийн (ирээдүйд оршин суух газрын) захиргаан дээр хүсэлтээ мэдүүлнэ.

Визгүй зорчих гуравдагч орны иргэд (“Унгар Улсад визгүй зорчих тухай” цэстэй танилцана уу) оршин суух үнэмлэх авах мэдүүлгийг Унгар Улсад, тодруулбал Унгар Улсын Цагаачлал, Иргэний Харьяаллын албаны (BÁH) холбогдох орон нутгийн захиргаанд мэдүүлэх боломжтой.

Дээрхээс гадна Унгар Улсын Цагаачлал, Иргэний Харьяаллын албаны (BÁH) холбогдох орон нутгийн захиргаанд оршин суух үнэмлэх хүсэх мэдүүлгийг дараах тохиолдлуудад мэдүүлэх боломжтой:

  • дотоодод виз мэдүүлэхэд онцгой шалтгааны улмаас тусгайлан авч үзэх нөхцөл бүрдсэн тохиолдолд – гэр бүл нэгтгэх, эсвэл эмчилгээнд орох – хэмээх үндэслэлтэй (Унгар Улсын Цагаачлал, Иргэний Харьяаллын албаны (BÁH) эерэг хариу өгсөн тохиолдолд)
  • судалгааны зорилгоор гурван сараас дээш хугацаагаар оршин суух;

Анхаар! 2011 оны 5 дугаар сарын 20-оос эхлэн оршин суух үнэмлэх авах виз мэдүүлэгчийн хурууны хээг бүртгэн авдаг болсон. Хурууны хээг 6-аас доош насны хүүхэд болон бие махбодийн чадамжгүй иргэд өгөхгүй.

 

Хавсаргах материал, бичиг баримтууд

-Гарын үсэг зурж, бөглөсөн оршин суух үнэмлэхийн/зөвшөөрлийн мэдүүлэг (http://konzuliszolgalat.kormany.hu/vizumkerdoiv)

                - хүчинтэй буй аяллын бичиг баримт

                - нэг ширхэг өнгөт чээж зураг (доор дурдагдсан шаардлагуудтай танилцана уу)

                - буцахад, эсвэл цааш зорчиход шаардлагатай зөвшөөрлийн бичиг баримтууд

                - нэвтрэх болон оршин суух зорилгын тодорхойлолт

                - түр оршин суух газар, эсвэл байнгын оршин суух газрын тодорхойлолт

                - оршин суухад, болон буцаж явахад шаардагдах санхүүгийн баталгааны бичиг, баримтууд

                - эрүүл мэндийн бүхий л тусламж үйлчилгээний даатгал эсвэл түүнд шаардагдах санхүүгийн баталгаа

 

Оршин суух үнэмлэх хүсэх мэдүүлэгт – айлчлалын зорилгыг бататгах үүднээс – дор хаяж дараах бичиг, баримтуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай:

Ажил эрхлэлт

- ажил эрхлэх зөвшөөрөл,

- ажлын гэрээ,

- Унгар Улсад оршин суух хаягийн тодорхойлолт болон

- эхний цалин буух хүртэл амьдрахад шаардлагатай санхүүгийн баталгаа (Унгар Улс дахь банкны дансны хуулга, урьдчилгаа төлбөр өгөх ажил олгогчийн гэрчилгээ гэх мэт), эсвэл,

- ажил эрхлэх ангиллын талаар тодорхойлолт (холбооны гэрээ),

- байгууллагын шүүхийн бүртгэлийн шийдвэр,

- Унгар Улсад оршин суух хаягийн тодорхойлолт

- тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн гэрчилгээ,

- жилд олох орлогын мэдүүлэг (удахгүй эхлэх жилийн)

- Унгар Улсад бэлэн буй санхүүгийн баталгаа

- өмнөх жилийн хялбаршуулсан баланс (хэрвээ компани үйл ажиллагаа явуулж байгаа бол)

- тухайн компанид улсын өр байхгүйг бататгасан тодорхойлолт (хэрвээ компани үйл ажиллагаа явуулж байгаа бол)

- тухайн компанид Унгар ажилчид байгаа тохиолдолд тэдний хөдөлмөрийн гэрээ

- хэрвээ шинээр байгуулагдсан компани бол бизнесийн товч төлөвлөгөө.

Суралцах

- сургуулийн тодорхойлолт

- Унгар Улсад оршин суух хаягийн гэрчилгээ (дотуур байрны гэрчилгээ эсвэл байр түрээслэх гэрээний эзэмшлийн гэрчилгээний хуулбарын хамт) мөн

- Унгар Улсад оршин суух хугацаанд шаардлагатай санхүүгийн тодорхойлолт (банкны дансны хуулга, эсвэл Унгар Улсад оршин суух бүхий л зардлыг даах эцэг эхийн өргөдөл, эсвэл суралцах тэтгэлгийн гэрчилгээ)

- боловсролын байгууллагаас олгосон сурлагын төлбөрийг барагдуулсан/төлбөрөөс чөлөөлөгдсөн талаарх тодорхойлолт

Гэр бүл нэгтгэх

- Унгар Улсад оршин суух хаягийн тодорхойлолт,

- Унгар Улсад оршин суухад шаардлагатай санхүүгийн баталгаа,

- гэрлэлтийн/төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар

- Унгар Улсад оршин суудаг хамаатны гадаад паспортын хуулбар.

Айлчлал

- албан ёсны урилга, эсвэл нотариатаар батлуулсан урилга

- урилга илгээгчийн дундаж орлогын тодорхойлолт

- эзэмшлийн гэрчилгээний хуулбар мөн

- урилга илгээгчийн гадаад паспортын, эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар

Эмчилгээ

- хүлээн авагч эмнэлгийн байгууллагын нэр, хаяг,

- эмчилгээний талаарх баталгаажуулалт, ангилал, шаардагдах хугацаа

- эмчилгээний зардал болон Унгар Улсад оршин суух санхүүгийн баталгаа

- эмнэлэгт хэвтэхгүй тохиолдолд Унгар Улсад оршин суух хаягийн тодорхойлолт

- бага насны хүүхэд, асран хамгаалагчийн шаардлагатай гэр бүлийн гишүүнийг эмчлэх тохиолдолд асран хамгаалагчийн орон байр, санхүүгийн баталгаа

Судалгаа

- магадлан итгэмжлэгдсэн эрдэм шинжилгээний байгууллагатай байгуулсан хүлээн авах гэрээ, ба

- судлаач нь шаардлагатай санхүүг баталгаажуулж чадаагүй тохиолдолд эрдэм шинжилгээний байгууллага нь тус судлаачийн визийн хугацаа дууссан бөгөөд түүнийг буцаахад шаардагдах санхүүг хариуцах бичгэн амлалт.

Сайн дурын ажил эрхлэх

  • хуулийн дагуу заасан хүлээн авагч байгууллагатай байгуулсан сайн дурын ажлын гэрээ (орон нутгийн засаг захиргаа, сүм, номын сан гэх мэт.)

Анхаар!

• эдгээр бичиг баримтууд нь зөвхөн айлчлалын/нэвтрэх зорилгыг тодорхойлно!

• виз олгогч байгууллага нь дээрх бичиг баримтуудаас гадна нэмэлт материалыг бүрдүүлэхийг шаардах эрхтэй.

• бичиг баримтуудын эх хувийг мэдүүлгийн хамт хавсарган өгөх бөгөөд цаашид эх хувь нь виз мэдүүлэгчид хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд хуулбарын хамт хавсаргана.

• консулын алба нь виз мэдүүлэгчийн өгсөн бичиг баримтуудын үнэн бодит эсэхийг шалгах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ. Хуурамч мэдээлэл өгсөн тохиолдолд визийн хүсэлтийг татгалзах шийдвэрт хүргэнэ.

 

Визийн хураамж 110 Евро.

Орон нутгийн захиргаа нь оршин суух үнэмлэх хүсэх мэдүүлэг, цаашлан оршин суух үнэмлэх хүлээн авах эрх бүхий визийг олгох шийдвэрийг үндсэн дүрмийн дагуу 30 хоногийн дотор гаргана.

Ээлжгүй шийдвэрлэх, хамгийн ихдээ 8 өдрийн дотор шийдвэрийг гаргах

• Виз мэдүүлэгч нь насанд хүрээгүй, түүнтэй хамт зорчих хууль ёсны асран хамгаалагч нь оршин суух үнэмлэх хүсэх мэдүүлэг гаргасан, аяллын зорилго нь насанд хүрээгүй хүүхдийн эмчилгээнд хамрагдах явдал байх

• Насанд хүрээгүй хүүхдийг хариуцан эх орон руу нь хүргэж өгөх хүний оршин суух үнэмлэхийн мэдүүлэг

• Унгар Улсад Эдийн засаг, соёл, шинжлэх ухааны болон спортын онцгой сонирхол холбоо хамааралтай зорчих, оршин суух тохиолдолд оршин суух үнэмлэхийн мэдүүлгийг шийдвэрлэнэ

Доорх зорилгоор Унгар Улсад оршин суух үнэмлэхийн мэдүүлэг өгч байгаа гуравдагч иргэний мэдүүлгийг 15 өдрийн дотор шийдвэрлэнэ

• суралцах эсвэл

• судалгаа хийх

 

Мэдүүлгийг татгалзсан шийдвэрээс 8 хоногийн дотор давж заалдах өргөдлийг тухайн орон нутгийн захиргааны байгууллага, эсвэл консулын албанд мэдүүлж болно. Давж заалдах өргөдлийг Унгар Улсын Цагаачлал, Иргэний Харьяаллын алба нь (BÁH) 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

 

Улирлын чанартай хөдөлмөр эрхлэлт

Улирлын чанартай хөдөлмөр эрхлэх виз нь нэг, мөн олон удаа зорчих болон 3 сараас илүү боловч 6 сараас ихгүй хугацааны улирлыг чанартай хөдөлмөр эрхлэх эрхийг олгодог бөгөөд хамгийн ихдээ 1 жилийн хугацаанд хүчинтэй. Виз мэдүүлэгч нь холбогдох хөдөлмөр эрхлэлтийн төвөөс олгосон улирлыг чанартай хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байна. Тус гэрчилгээнд хөдөлмөр эрхлэх газар, хугацаа, олон удаагийн үүрэг биелүүлэх тохиолдолд удаа бүрчлэн тодорхойлсон байна. Мэдүүлгийг авсан цагаас хойш 15 хоногийн дотор шийдвэрийг гаргах бөгөөд визийн хураамж нь 40 Евро байна. Визийн мэдүүлгийг тусгай маягт бөглөж өөрийн биеэр өгнө.

 

Мэдээллийн шалгах, нууцлал

Гуравдагч орны иргэдийн зорчих болон оршин суух тухай заасан 2007 оны II. 96. § хуулийн зүйлийн дагуу цагаачлалын алба нь оршин суух үнэмлэхийн мэдүүлэг өгсөн, оршин суух үнэмлэхийг олгосон гуравдагч орны иргэдийн дараах мэдээллүүдийг хариуцдаг:

a) хувь хүнийг таних мэдээллүүд;

b) нүүрний зураг;

c) аялалын бичиг баримтын мэдээлэл;

d) оршин суух зорилго, төлөвлөсөн хугацаа, өмнө нь оршин сууж байсан улс;

e) зорчих болон оршин суухад бүрдүүлэх шаардлагатай бичиг, баримтууд дээрх агуулга;

f) оршин суух үнэмлэх олголт, үнэмлэхийг сунгах хүсэлтийг татгалзсан болон үнэмлэхийг хүчингүй болгосон бөгөөд түүний үндэслэл;

g) оршин суух үнэмлэхийн (сунгалтын) тоо, серийн дугаар, хүчинтэй байх хугацаа;

h) анх нэвтэрсэн болон хамгийн сүүлд орхиж гарсан огноо, дараагийн оршин суух улс;

i) оршин суух газрын хаяг;

j) гуравдагч улсын иргэний оршин суух үнэмлэхийн нэгдсэн хэлбэрийн тухай тунхаглалын 2002 оны 6 дугаар сарын 13-ны 1030/2002/EK зөвлөлийн тушаал, мөн цаашлан гуравдагч улсын иргэдийн оршин суух үнэмлэхийн нэгдсэн хэлбэрийн тухай 1030/2002/EK тушаалын өөрчлөлтийн тухай 2008 оны 4 дүгээр сарын 18-ны 380/2008/EK зөвлөлийн тушаалд заасны дагуу нүүрний зураг болон хурууны хээ.

 

a)-i) хүртэлх зүйлүүдэд заасан мэдээллүүдийг цагаачлалын эрх бүхий байгууллага нь оршин суух үнэмлэхийн мэдүүлгийг татгалзсан тохиолдолд тэдний огноо, олгосон (сунгасан) оршин суух үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусах талаар, эсвэл хүчингүй болгосноос хойш 5 жилийн турш хадгална. j) зүйлд заасан мэдээллийг цагаачлалын эрх бүхий байгууллага нь оршин суух үнэмлэхийн мэдүүлгийг явцад хууль ёсны шийдвэр гарах хүртэл хадгалж, дараа нь нэн даруй утсгана.

 

Цагаачлалын эрх бүхий байгууллага нь хуульд заасан үүргээ хуулийн хүрээнд биелүүлэх зорилгоор шүүх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллага, үндэсний аюулгүй байдлын газар, дүрвэгсдийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллага, татварын эрх бүхий байгууллага, цагаачлалын албаны түнш байгууллагууд, гаалийн байгууллага, иргэний асуудал хариуцсан эрх бүхий байгууллага, иргэний мэдээлэл болон хаяг бүртгэлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрх бүхий байгууллага, нийгмийн эрүүл мэндийн эрх бүхий байгууллага, тэтгэврийн даатгалын захиргааны байгууллага, орон нутгийн захиргааны шийдвэрийг гүйцэтгэх байгууллага болон бүртгэлийн газруудад бүртгэгдсэн мэдээллийг илгээх эрхтэй.

Виз мэдүүлэгчийн хүсэлтийн дагуу бүртгэгдсэн мэдээллийн талаар – хуулиар хориглоогүй тохиолдолд - Цагаачлал, Иргэний Харьяаллын алба нь, эсвэл тус албаны хамарсан бүрэн эрхийн хүрээнд Унгарын төлөөлөгчийн газар нь мэдээллийг өгнө. Хэрвээ гадаадын иргэний хүсэлтийн дагуу, эсвэл аль нэг албанаас бүртгэгдсэн мэдээлэл нь алдаатай, өөрчлөгдсөн, өөрчлөх шаардлагатай, цаашлан устгах шаардлагатай хэмээн үзвэл нэн даруй арга хэмжээг авна.

Виз мэдүүлэхэд хавсаргах гэрэл зурагт тавигдах шаардлагууд

Чээж зураг нь:

• сүүлийн 6 сарын дотор авахуулсан 1 ширхэг зураг,

• өнгөт,

• зурагны хэмжээ 35-40 мм

• фокус таарсан, сайн чанарын,

• бүтэн нүүр гарсан,

• нэг өнгийн гэгээлэг фонтой,

• шашны улмаас өмсөх шалтгаанаас бусад үед толгой бүрхсэн өмсгөл зүүхгүй,

• эгц өөдөөс авсан зураг байна.

Нүдний шил зүүхийг зөвшөөрдөг боловч тэр нь нүдийг сайтар харагдуулж, гэрэл ойлгохгүй байна.

Толгойны өмсгөл (алчуур) зүүхийг шашнаас шалтгаалан зөвшөөрдөг боловч түүнийг зүүснээр зүс царай нь ил тод харагддаг байх шаардлагатай.

Чээж зураг нь дээрх шаардлагуудыг хангасан байх ёстой. Дээрх шаардлагуудыг хангаагүй тохиолдолд виз мэдүүлэгчийг шинээр шаардлага хангасан зураг өгөхийг шаардах болно.