1-р алхам: Мэдүүлэгт шаардлагатай бичиг баримт
Элчин сайдын Яам нь аялал, жуулчлалын зорилгоор виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтуудын талаарх ерөнхий мэдээллийг вэб хуудсанд байршуулсан. Дараах холбоосоор орж үзэх боломжтой: https://ulaanbaatar.mfa.gov.hu/mng/page/brdleh-bichig-barimtyn-bren-bus-zhagsaalt
2-р алхам: Цаг авах
Виз мэдүүлэх цагийг аялал эхлэхээс дор хаяж 15 өдрийн өмнө энэхүү вэб сайтад авсан байх шаардлагатай. Дараах холбоос руу хандана уу: https://konzinfoidopont.mfa.gov.hu/
3-р алхам: Визийн мэдүүлгийн маягт бөглөх
Визийн мэдүүлгийн маягтын загварыг манай вэб сайтаас татаж авах боломжтой: /asset/view/154999/Vízumkérdőív_angol.docx
4-р алхам: Виз мэдүүлэх
Виз мэдүүлэхээр урьдчилж авсан цагтаа шаардлагатай бичиг баримтуудын (визийн мэдүүлгийн маягт, бичиг баримтууд, гадаад паспорт гэх мэт.) хамтаар хоцролгүй ирж визийн мэдүүлэгт орно. Шаардлагатай бүх материал бүрэн тохиолдолд таны визийн мэдүүлгийн үйл явц эхлэх бөгөөд материал дутуу тохиолдолд тухайн визийн үйл явц нь удаашрахыг анхаарна уу.
5-р алхам: Гадаад паспортаа авах
Шенгений виз мэдүүлэх үеэр гадаад паспортыг ирж авах өдөр, цагийн талаар танд мэдээлэл өгнө. Гадаад паспортыг авахад иргэний үнэмлэх авчирсан байх шаардлагатай.
6-р алхам: Визийн мэдүүлэг татгалзсан хариу авах тохиолдолд
Визийн мэдүүлэг татгалзсан хариу авсан тохиолдолд, давж заалдах талаар уг татгалзсан захидалд зааварчилгааг өгсөн байна.