Унгарын ЭСЯ-ны Консулын хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Шенгений улсад зорчих аяллын богино хугацааны С төрлийн визний (дээд тал нь 90 хоног) мэдүүлгийг үргэлжлүүлэн хүлээн авна. Мөн урт хугацааны буюу D төрлийн визний мэдүүлгийн цаг авах хүсэлтээс бусад бүх төрөл /гарын үсгийн баталгаажуулалт, консулын орчуулга, унгар иргэдийн бичиг баримтын асуудал гэх мэт/-ийн үйлчилгээний цагийг доорх байдлаар авна:
Ø Цагийг https://konzinfoidopont.mfa.gov.hu/ цахим холбоосоор авна. Таны авсан цаг дээр зөвхөн нэг төрлийн сонгосон үйлчилгээг үзүүлнэ. Хэрэв өөр төрлийн үйлчилгээ авахыг хүсвэл тухай бүрд нь шинээр цаг авах ёстойг анхаарна уу.
Ø Маягтийг үнэн зөв бөглөн цаг авах хүсэлтээ илгээнэ.
Ø Виз мэдүүлэхээр ирэхдээ цахим шуудангаар хүлээн авсан цаг баталгаажуулалтын имэйлийг хэвлэн авчрах буюу гар утсан дээрээ үзүүлж болно.
Виз мэдүүлгийн цагийг захиалахдаа өөрийнхөө албан ёсны бичиг баримт /Иргэний үнэмлэх, гадаад паспорт/ дээрх овог нэрээ бүтнээр нь, алдаагүй бичих хэрэгтэй. Мөн бид тантай эргэн холбогдох мэдээлэл (и-мэйл хаяг, утасны дугаар)-ийг үнэн зөв оруулна уу. Мэдээлэл бүрэн биш эсвэл зөрүүтэй тохиолдолд визний мэдүүлгийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Жич: Богино хугацааны С төрлийн визний мэдүүлгийн цагийг имэйлээр болон утсаар олгохгүй болохыг мэдэгдье. Дээрх цахим холбоосоор урт хугацааны буюу D төрлийн визний мэдүүлгийн цаг захиалах боломжгүй