Зарим нэгэн үл мэдэх этгээдүүд SARS-CoV-2 (COVID19) цар тахал дэлхий даяар тархсан нөхцөл байдлыг ашиглан залилан мэхлэх оролдлого хийж байна. Хуурамч компаниуд эсвэл татан буугдсан компаниудын нэрийн өмнөөс зарим этгээдүүд гадаадын эрүүл мэндийн байгууллагуудад бизнесийн санал тавин хандаж байгаа бөгөөд эрүүл мэндийн хамгаалалтын хэрэгсэл (ихэвчлэн нүүрний маск) их хэмжээгээр нийлүүлэх боломжтой мэтээр хууран мэхлэх нэг бус тохиолдлууд бүртгэгдсэн байна. Ингэхдээ барааг нийлүүлэхээс өмнө худалдан авагчаас урьдчилгаа төлбөр шаарддаг байна. Тэрнээс гадна яагаад амласан бараа нь уг худалдан авагчид хэзээ ч нийлүүлэгдээгүй талаар олон янзын шалтаг дурьддаг байна.
Энэ мэтийн луйврууд нь хэдийгээр гүйцэтгэлд хүрээгүй зөвхөн оролдлого төдий байсан ч Унгарын бизнес, цаашлаад Унгарын эдийн засагт итгэх итгэлийг үгүйсгэх чадвартай. Тийм учраас ийм төрлийн үйл ажиллагаанд оролцохоосоо өмнө болгоомжтой байж, зохих ёсны хяналт шалгалт хийхийг танд хичээнгүйлэн зөвлөж байна.
Хэрэв танд нэмэлт мэдээлэл, тусламж хэрэгтэй бол төлөөлөгчийн газрын худалдааны атташетай холбоо бариарай.